Шагнал гардууллаа
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль, шүүгчийн туслах М.Ариунтуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт жуух”, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Гантулга нь Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсаныг 2022 оны 9 сарын 13-ны өдөр хамт олны дунд гардуулан өглөө. Шагнал авсан шүүгч, ажилтнууддаа цаашдынх нь ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.