АНУ-ын Мужийн Шүүхийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон,
тус төвийн Үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер нар Төв аймгийн шүүхийн
үйл ажиллагаатай танилцлаа
АНУ-ын Мужийн Шүүхийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон, тус төвийн Үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгонцэцэг, шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад хамтын харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Одонгоо нар Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, нэгдсэн систем, мэдээлэл лавлагааны үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Мөн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нар, Тамгын газрын даргатай уулзаж санал бодлоо солилцлоо.