Төв аймгийн шүүхийн Тамгын газраас шүүхийн байгууллагын ажилтан албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “TUVCUP-2022” хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2022 оны 7 сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуунмодод байрлах Монгол улсын хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн баазад амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд:
- Монгол Улсын Дээд шүүх,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх,
- Нийслэлийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,
- Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
- Баянгол, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх,
- Төв аймгийн шүүхийн баг тамирчид оролцлоо.
Уг тэмцээнээс Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид ТЭРГҮҮН байр, Төв аймгийн шүүхийн баг тамирчид ДЭД байр, Нийслэлийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид ГУТГААР байр эзэллээ.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа ажлын өндөр амжилт хүсье.