Дундговь аймгийн шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Говийн бүсийн шүүхүүдийн нөхөрсөг спортын наадмын арга хэмжээнд 4 аймгийн 4 шүүхүүд, сум дундын 2 шүүх, нийт 6 шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид оролцож авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүч, торгон мэдрэмжээ сорьж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 11-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Говийн бүсийн шүүхүүдийн дунд зохион байгуулагдсан тэмцээнд Төв аймаг дахь шүүхүүдийн баг хамт олноос эрэгтэй дартсын төрөлд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр дэд байр мөнгөн медаль, олс таталтын төрөлд Тамгын газрын дарга Д.Магвансүрэн ахлагчтай баг тамирчид дэд байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Б.Түвшинжаргал ахлагчтай баг тамирчид дэд байр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Д.Алтантуул ахлагчтай баг тамирчид тэргүүн байр алтан медаль, гар бөмбөгийн төрөлд Ш.Гандансүрэн ахлагчтай баг тамирчид тэргүүн байр алтан медаль, мөн тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслах Г.Самбуу гар бөмбөгийн шилдэг тоглогч, мөн тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Туул сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор тус тус шалгарч амжилт дүүрэн оролцлоо.