Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан “Хуульчийн Про боно” өдөрлөг 2022 оны 5 сарын 2-ны өдөр Төв аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгт Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Төв аймгийн прокурорын газар, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Нотариатчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс оролцлоо.
Өдөрлөгийн үеэр иргэдийн асуусан асуултад хариулж, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллалаа.