Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондоо нягтарч ажиллах, бие биеэ таньж мэдэх, багаар ажиллах чадварт суралцах, хамт олны уур амьсгалыг бий болгох, covid-19 цар тахлын улмаас болж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор 5 төрөлт спортын тэмцээнийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Уг тэмцээнд нийт шүүгч, ажилтнууд 4 баг болж өрсөлдсөнөөс шатрын эрэгтэй төрөлд жолооч Ж.Мөнхболд, шатрын эмэгтэй төрөлд шүүгчийн туслах М.Ариунтуяа, даамны эрэгтэй төрөлд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр, даамны эмэгтэй төрөлд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Одонтунгалаг, дардасны эрэгтэй төрөлд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр, дардасны эмэгтэй төрөлд шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэг, гар бөмбөгийн төрөлд шүүгч М.Мөнхдаваа ахлагчтай “Шүүхийн гангстерууд” баг, сагсан бөмбөгийн төрөлд шүүгч Т.Түвшинжаргал ахлагчтай “Мөнхийн лидерүүд” баг тэргүүн байранд тус тус шалгарч, багийн нийт дүнгээр шүүгч Ш.Гандансүрэн ахлагчтай “Бурхны ниргэлт” баг түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа.