Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Гантулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Онон, жолооч Ж.Мөнхболд нар нь Төв аймгийн Борнуур суманд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа.
Томилолтоор ажиллахдаа Борнуур сумын Засаг даргаас эвлэрүүлэн зуучлалд гаргасан сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой 12 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрлийн гэрээ байгуулан ажилласан байна.
Мөн тус шүүхийн иргэний 12 хэрэгт нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж ажилласан байна.
Covid-19 цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллав.