Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 1 сарын 14-ний 7 дугаар тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны а/06 дугаартай тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан Шүүхийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, санхүүгийн мэдээ, тайлан хариуцсан ахлах шинжээч Т.Зулмандах, бодлого төлөвлөлт хариуцсан референт Б.Оюунгэрэл, шүүгчийн хүний нөөцийн бүртгэл, статистик хариуцсан референт А.Энхбаатар, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч М.Мөнхдэлгэр, архив бичиг хэргийн эрхлэгч О.Сувд-Эрдэнэ, нярав М.Пагамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 17 цаг 30 минутад Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзоригоос Б.Жавхланбаярт тамгын газрын даргын ажлыг хүлээлцүүлэв.
Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Жавхланбаярт хамт олноос баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.