Төв Хөгжил ББСБ нь 2001 онд үүсгэн байгуулагдаж банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас болон Санхүүгийн зохицуулах хорооноос авч иргэд байгууллагуудад санхүүгийн үйлчилгээг 20 дахь жилдээ үзүүлж байна. Манай байгууллага Төв аймгийн 20 орчим сумын иргэд байгууллагуудад зээлийг олгодог бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллагын нийт харилцагчдын тоо 800 хүрээд байна.
Тус байгууллагын үйл ажиллагааны явцад зээл авсан хүмүүсээс авсан зээлийг хугацаа хэтрүүлэх тохиолдол гардаг. Бид тэдэнтэй удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзаж шаардаж зарим тохиолдолд хуулийн байгууллагад хандах тохиолдол ч гардаг.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд дээрх асуудлаар удаа дараа хандаж эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Тус байгууллагын ажилчид нь асуудалд хөнгөн шуурхай, найрсаг, хуулийн дагуу хандаж бидний гаргасан өргөдлийг богино хугацаанд шийдвэрлэж өгөхөд ажил хэрэгчээр ханддагт талархалтай байдаг.
Эвлэрүүлэн зуучлал нь уулзалтад оролцогч талуудын ажлыг хөнгөвчилсөн, цаг хугацааг хэмнэсэн чухал байгууллага гэдэг нь амьдралаас харагдаж байна.
Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
“Төв Хөгжил” ХХК, ББСБ-ын захирал Б.Гэрэлмаа