Чимэгэ Системс ХХК /www.chimege.mn/ 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол хиймэл оюун, хүний хэлний боловсруулалтын сүүлийн үеийн ололтыг шингээсэн монгол яриаг бичвэр /Чимэгэ бичээч/, бичвэрийг яриа /Чимэгэ уншигч/ болгон хувиргах "Чимэгэ технологи”-ийн албан ёсны нээлт хийж олон нийтэд танилцуулсан.
Монгол улсын хэл жинжлэл, мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Анхны бөгөөд гайхалтай бүтээл болжээ.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас Чимэгэ технологийн яриаг бичвэрт хөрвүүлэх системийг сонгон шүүх хуралдааны тэмдэглэл гаргахад ямар үр дүнд хүрэхийг үзэх зорилгоор 7 цагийн эрх авч олон хувилбараар туршилт хийхэд 60-91 хувийн амжилттай тектрүү хөрвүүллээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны бичлэгийн файлыг writer.chimege.mn -д оруулж Microsoft word хэлбэрт хөрвүүлсэн. Засваруудад хар ярианы хэллэгийг бичгийн хэллэгт оруулан зассан засвар тооцогдсон болно.
Туршилтыг доорх 4 янзаар хийлээ.
- Ухаалаг гар утасны Voice recorder ашиглан бичсэн шүүх хуралдааны бичлэг
- Диктафон ашиглан бичсэн шүүх хуралдааны бичлэг
- Зориулалтын бус видео хурлын системээр бичсэн шүүх хуралдааны бичлэг
- Зориулалтын видео хурлын системээр бичсэн шүүх хуралдааны бичлэг
Туршилтын үр дүнд доорх дүгнэлтэд хүрлээ:
Хурлын тэмдэглэлийг текст хэлбэрт шилжүүлж хадгалах шаардлагатай бүх хүн, хуулийн этгээд ашиглахад цаг хугацаа хэмнэж ажлын бүтээмж эрс сайжирна.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг заавал цаасан дээр хэвлэж хавтаст хэрэгт үддэг тул Чимэгэ бичээчийг шүүхэд ашиглах хэрэгцээ шаардлага их байна.
Чимэгэ бичээчийг ашиглах үнэ улсын төсөвт байгууллагад хүндрэлтэй тусч байна.
Чимэгэ бичээчийн хувьд аудио файлын чанараас ихээхэн шалтгаалж байх тул шүүх хурлын үед дуу хураах төхөөрөмж ярьж буй хүнтэй ойр байх, дуу хураах төхөөрөмж цэвэрхэн бичдэг байх, давхардаж ярихгүй байх, тухайн мөчид ярьж буй хүн үгээ тод ярих зэрэгт анхаарах
Жижиг танхимд диктафоноор бичих эсвэл зориулалтын видео хурлын системээр хүн тус бүрийг өөр өөрсдийн микрофоноор бичсэн бичлэгийг хөрвүүлэх нь хамгийн үр дүнтэй.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар