Төв аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албан хаагч нарын дунд зохион байгуулагдсан “Сайхан бичигтэн” тодруулах уралдаанд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нь “Хичээнгүй бичиг” төрөлд оролцон ГУТГААР байр эзэллээ.
Амжилт гаргасан Ц.Дуламжавт Төв аймгийн шүүхийн хамт олноос цаашдынх нь ажил хөдөлмөрт сайн сайхныг хүсэж баяр хүргэлээ.